Сургуулийн Танилцуулга

Баодин Дорно дахины хос хэлний сургууль

Баодин Дорно дахины хос хэлний сургууль нь Бао дин хотын зүүн хоёр дугаар цагираг замын төв хэсэгт Бээжин хотоос 1 цагын зайтай.Бээжингийн аж ахуйн тойрогт харъяалагдана.

Сургуулийн зүүн талаар Жин-Сэн өндөр хурдтай засмал замтай маш ойрхон,сургуулийн орчин гоё дэгжин цэвэр тааламжтай, эргэн тойронд Хэ Бэй их сургууль, эдийн засгийн дээд сургууль Бао Дин багшийн тусгай мэргэжлийн дээд сургууль,Санхүүгийн тусгай мэргэжлийн дээд сургууль тус тус байдаг, мөн сургуульд хичээл сургалтын байгууламж, шинжлэх ухаан технологын байгууламж, номын сан,нийтийн байр, гадаад улсын мэргэжилтнүүдийн байгууламж, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, атлетикын талбай зэрэг байдаг.

Бүх төрлийн барилга байгууламжид condition угсарсан.Манай сургууль нь Хэ Бэй мужин хамгийн их гадаад сурагч элсдэг сургууль юм.Үүнд Америк, Франц, Орос,Тажкистан,Норвеги, Өмнөд солонгос, Япон, Монгол, Индонези зэрэг улсын сурагчтай бөгөөд гадаад сурагчын сургалт анх эхэлснээс хойш бид олон улсын гадаад хэлний сургалтын чиглэлээр чармайн ажиллаж маш өндөр амжилт олсон бөгөөд сургуулийн удирдлага захиргаа чанга дэглэмтэй  байдгаараа алдартай.

Хичээлийн хуваарь 
1. Хятад хэлний анги: Бага анги, дунд анги, ахлах анги гэж хуваадаг. Сургалтын хугацаа нь 4 сар-2 жил(сурагчын хүсэл шаардалгаас тогтоогдон адилгүй байна.

Үүнд сонсгол, яриа, унших, зохион бичих, хятадын соёл, HSK зэрэг мэрэгжлийн хичээл ба комьпютерын хичээл, англи хэл, биеийн тамир, дуу хөгжим зэрэг хичээлүүд байх бөгөөд Бээжингийн Хэл соёл боловсролын их сургуулийн хэвлэн гаргасан тусгай мэрэгжлийн сургалтын матeриалыг ашиглан бүх талаар шинжлэх ухаанч зөв оновчтой заан сургах арга хэмжээгээр үр нөлөөтөй хятад хэлний сургалтыг явуулж байна. Мөн хичээлээс гадуур давтлага сургалт орно. Сурагчдын хүсэл шаардлагаар шууд хятад анги-д сууж хятад хэлний яриа сайжруулж болно.
2. Үнэмлэхийн анги: 1-12 жилийн анги байх бөгөөд адил бус насны хүүхдийн сургалтыг бүрэн хангадаг,
3. Богино хугацааны анги:Сурагчын байдлаас хичээл тохируулна.

Сургалтын хугацаа

1. Урт хугацаагаар сурах сурагч:Жил бүр хоёр сургалтын хугацаатай. 1- р  сургалтын хугацаа 9-р сард эхэлж 2-р сургалтын хугацаа 2-р сард эхэлнэ.
Богино хугацаагаар сурах сурагч: хугацааны хязгаарлалгүй
2. Хичээллэх цаг:Хятад хэлний анги ба үнэмлэхийн анги: Хятад хэлний болон үндсэн анги долоо хоногийн 1 дэх өдрөөс 5 дах өдөр хүртэл өглөө 7:20-11:50,14:30-16:10,18:50-21:25 хүртэл байна.

Тянжин Санхүү Эдийн засгийн Их сургууль

Тус сургууль нь 1958 онд байгуулагдсан, одоо ойролцоогоор 14000 гаруй оюутан суралцаж байгаа. Нийт 455800м2 талбайг эзэлдэг, анги танхим орчин үеийн төхөөрөмжтэй, фитнэсс клуб, усан бассейн, спортийн талбай гэх мэт бүрэн хангагдсан.

Мэргэжилүүд: Шинжлэх ухааны удирдлага, Мэдээллийн удирдлага болон мэдээллийн систем, Мэдээлэл тооцооллын шинжлэх ухаан, Инженерийн удирдлага, Технологийн эдийн засаг болон удирдлага, Бизнесийн удирдлага, Үйлдвэрлэлийн удирдлага, Засаг захиргааны удирдлага, Хувийн хэвшлийн удирдлага, Статистик, Зар сурталчилгаа, Логистик, Электрон арилжаа, Нягтлан бүртгэл, Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Олон улсын нябо, Санхүү нябо бүртгэл, Нябо бүртгэл  мэдээллийн систем, Аудит, Хүний нөөцийн удирдлага, Маркетинг, Аялал жуулчлалын удирдлага, Олон улсын Бизнес, Банк санхүү, Санхүүгийн инженер, Санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлага, Олон улсын банк санхүү, Даатгал, Үнэт цаас хөрөнгө оруулалт, Нийтийн эдийн засаг, Татвар, Нийгмийн даатгал, Эдийн засагийн ухаан, Үйлдвэрийн эдийн засаг, Хөдөлмөрийн эдийн засгийн ухаан, Олон улсын эдийн засаг худалдаа, Математикын эдийн засаг, Дэлхийн эдийн засаг, Бизнесийн хууль, Англи хэлний соёл судлал, Бизнес япон хэл, Урлаг дизайн.

Төлбөр:  Сургалтын төлбөр

Хятад хэлний бэлтгэл анги: 13000 юань/жил/

Бакалавр: 15400юань/жил/    HSK 3 болон  түүнээс дээш зэрэг

Магистер: 21200 юань/жил/  HSK 6 болон түүнээс дээш зэрэг бакалавр зэрэгтэй байх ,мэргэжилийн шалгалтуудад тэнцсэн байх

Доктор: 25200 юань /жил /   HSK 6 болон түүнээс дээш зэрэг магистарийн зэрэгтэй байх

Бүртгэлийн хураамж : 400юань

Байрны төлбөр: 38юань/1хүн 1өдөр/ (2хүний өрөө, кондишн,душ, 00, кабел ТВ, хувцасны шүүгээ,интернет)

20юань/1хүн1өдөр/ (2хүний өрөө, төвийн халаалт, душ, 00, хавцасны шүүгээ,интернет)

Бээжин хот Нийслэлийн Эдийн засаг худалдааны Их сургууль

Тус сургууль нь 1956 онд байгуулагдсан, 20000гаруй оюутантай, 2 кампусд хуваагддаг. 1нь хотийн төвдөө элчингийн хороололтой ойрхон байрладаг. 1986оноос эхлэн гадаад сурагчид хүлээн авсан, жилд 50иад орны 600гаад оюутан ирж суралцдаг.

Мэргэжил: Эдийн засаг, Худалдаа эдийн засаг, Олон улсын худалдаа эдийн засаг, Бизнесийн удирдлага, Логистик, Маркетинг, Аялал жуулчлалын удирдлага, Электрон худалдаа, Хотын захиргаа, Газар тариалан, Нөөцийн Удирдлага, Хувийн хэвшлийн удирдлага, Засаг захиргаа удирдлага, Зар сурталчилгаа, Хөдөлмөрийн харилцаа, Хүний нөөцийн удирдлага, Хөдөлмөрийн болон нийгмийн даатгал, Нийгмийн ажилтан, Нябо, Санхүү удирдлага, Мэдээллийн удирдлага болон мэдээллийн систем, Компьютерийн  технологи, Даатгалын инженер, Үйлдвэрийн инженер, Байгаль орчины инженер, Инженерийн удирдлага, Татвар, Нийгмийн эдийн засаг, Мэдээлэл харилцаа, Банк санхүү, Даатгал, Статистик, Хууль, Англи хэл.

Төлбөр: Хэлний бэлтгэл анги: 19000 юань/жил/ бүртгэлийн хураамж 600 юань

Бакалаврт бэлдэх анги: 19800 юань/жил/ бүртгэлийн хураамж 600 юань

Бакалавр: 22000 юань/жил/ бүртгэлийн хураамж 800 юань, ЕБ гэрчилгээ, HSK 6 болон түүнээс дээш зэрэг

Магистр: 27000 юань/жил/ бүртгэлийн хураамж 800 юань,бакалаврийн зэрэгтэй, HSK 7 болон түүнээс дээш зэрэгтэй байх

Доктор: 31000 юань/жил/ бүртгэлийн хураамж 800 юань, магистрийн зэрэг, HSK 7 болон түүнээс дээш зэрэгтэй байх

Байр: 30юань/1өдөр-кондишн,утас, интернэт 00, душ (гал тогоо, угаалгын машин нийтийнх)

42 юань/өдөр-кондишн,утас, интернэт, 00, душ,ТВ (гал тогоо, угаалгын машин нийтийнх)

51 юань/өдөр- кондишн,утас, интернэт, 00, душ,ТВ (гал тогоо, угаалгын машин нийтийнх)

Бээжингийн нэгдсэн Их сургуулийн Аялал жуулчлалын дээд сургууль

Тус сургууль нь 1978 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 10 гаруй мэргэжилээр оюутнууд сургаж байна. Уг сургуульд 2500 гаран оюутнууд суралцаж байгаа ба 1993 оноос эхлэн гадаад оюутнуудыг хүлээн авж эхэлсэн. Жил бүр 200 гаруй оюутан ирж суралцдаг.

Мэргэжил: Аялал жуулчлалын менежмент, Зочид буудлын удирдлага, Тогоочийн анги, Санхүү, Маркетинг, Хятад үндэсний хоол бэлтгэх тогоочийн анги, Англи хэл аялал жуулчлал, Япон хэл аялал жуулчлал. Мөн тэргэжил дээшлүүлэх курс/ тогооч, аялал жуулчлал/

Төлбөр:  Бүртгэлийн хураамж 400юань

Хэлний бэлтгэл - 18000юань/жил

Бакалавр-24000юань/жил, Хятад хоолны тогоочийн анги 2-4 долоо хоног,цаг нь 100юань

Байр: 45юань/өдөр–утас, ТВ, кондишн /00, душ, угаалгын машин нийтийх/

55юань/өдөр–утас, ТВ, кондишн, 00, душ /угаалгын мйшин нийтийх/

Танилцуулга видео

Get the Flash Player To see this player.

Contact Info

Хаяг: БЗД 15-p хороо, 13-p хороолол Prestige Center
 3 Давхар 307
Монгол Улс
И-мэйл: tokiko_sh8433@yahoo.com, QQ: 429643404
Утас: 11-450383
Факс: 976-11-450383
Гар утас: 9908-6232, 8889-4277
http://www.bestergel.com

Манайд одоо байгаа

Гишүүд : 59
Мэдээлэл : 30
Мэдээллийг Үзсэн Тоо : 9273
HomeХятад CургалтСургуулийн Танилцуулга